АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
/2025.01.10/ Өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас Авлигтай тэмцэх газартай хамтран Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж болон Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн гаргах талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтад Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны албан хаагчид болон хороодын Засаг дарга нар хамрагдаж, Авлигатай тэмцэх газрын ажилтан, комиссар Г.Энхжин сургалтыг хөтлөн явуулж, холбогдох илтгэлийг тавилаа.