Дугаар А/01
ЗАХИРАМЖ
2025 оны 01 сарын 14-ний өдөр Дугаар А/02 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийн төслийг
боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ахлагч: А.Отгон-Эрдэнэ (Төлөөлөгч)
Гишүүн: Д.Мөнхбаяр (Төлөөлөгч)
Д.Ганбадрах (Төлөөлөгч)
Б.Байгалмаа (Төлөөлөгч)
С.Мөнхжаргал (Төлөөлөгч)
О.Ганхуяг (Төлөөлөгч)
Н.Наранцацрал (Төлөөлөгч)
Нарийн бичгийн дарга: Ц.Уртнасан (Ажлын албаны ахлах мэргэжилтэн)
- Дүрмийн төслийг 2025 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж, үр дүнг Хурлын даргад танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч (А.Отгон-Эрдэнэ)-д даалгасугай.
ДАРГА Ч.БАТ-ОРГИЛ