Захирамж
2025 оны 01 сарын 14-ний өдөр Дугаар А/02 Улаанбаатар хот
“Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын хуралдааны дэг” боловсруулах
ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ахлагч: Д.Мөнхбаяр (Төлөөлөгч)
Гишүүн: П.Мөнх-Эрдэнэ (Төлөөлөгч)
Ц.Алтангэрэл (Төлөөлөгч)
С.Сайнбаяр (Төлөөлөгч)
Б.Батцэрэн (Төлөөлөгч)
С.Сарангуа (Төлөөлөгч)
Б.Амартүвшин (Төлөөлөгч)
Нарийн бичгийн дарга: Б.Намхайжамц (Ажлын албаны мэргэжилтэн)
2. Дэгийн төслийг 2025 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж, үр дүнг Хурлын даргад танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч (Д.Мөнхбаяр)-д даалгасугай.
ДАРГА Ч.БАТ-ОРГИЛ