|

“АНХНЫ ТУСЛАМЖ – АМЬ АВАРНА” САРЫН АЯН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

📌/2025.10.02/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Анхны тусламж, эрүүл мэндийн төгс төв” НҮТББ-тай хамтран ерөнхий боловсролын 23 сургуулийн ахлах ангийн сурагчдад анхны тусламж цаг алдалгүй үзүүлэх мэргэшсэн сургагч бэлтгэх “Анхны тусламж – Амь аварна” аяныг 2025 оны 10 сарын 02-оос 11 сарын 10-ны хооронд гурван үе шаттайгаар зохион байгуулахаар эхлүүллээ.

📌Өнөөдөр “Анхны тусламж”-ийн мэдлэг олгох, анхны тусламж үзүүлэх чадвартай мэргэшсэн сурагчийг бэлтгэх дадлага сургалт дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-нд зохион байгуулагдлаа.