МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
/2025.02.28/ XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа тэргүүлж, эх орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж, хөдөлмөрлөсөн дүүргийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Төрийн дээд одон медалийг дүүргийн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн нар гардуулж, баяр хүргэлээ.
”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ”-ийн одонгоор 21-р хорооны иргэн Ч.Ишдулам, Б.Сайнхүү О.Цагаач, 24-р хорооны иргэн Д.Амгалан, Ч. Жаргалсайхан, 20-р хорооны иргэн Б.Идэштогтох, 4-р хорооны иргэн Д.Долгоржав, мөн М.Батсүх, Д.Цэрэнханд, Б.Шинэбаяр, Н.Жавзандулам нарыг,
”ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ”-ийн одонгоор 10-р хорооны ахмад настан А.Баттулга, 13-р хорооны иргэн Г.Дунгармааыг,
“Алтангадас” одонгоор, 8-р хорооны иргэн Д.Аюуш, Л. Юмчинсүрэн, 24-р хорооны иргэн Ш.Байгалмаа, Д.Дуламханд, А. Рагчаасүрэн, Н.Цэрэнхорол, 15-р хорооны иргэн П.Батхөгжил, Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Д.Батцэцэг, Эмийн сангийн жор баригч С.Гантуяа, 1-р хорооны иргэн Л. Зурехаан, 16-р хорооны иргэн П. Лхагвасүрэн, 23-р хорооны иргэн Д.Насанжаргал, С.Цолмон, 9-р хорооны иргэн П.Цэдэнбал, 20-р хорооны иргэн С.Энхтуяа, С.Эрдэнээ, М.Пэлжид, мөн Ш.Алтангэрэл, Д.Адъяасүрэн нарыг,
”ЦЭРГИЙН ГАВЬЯА”-ны одонгоор С.Амарбаясгалан,
”ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Л.Жанчивдорж, 8-р хорооны иргэн Ж.Алимаа, 11-р хорооны иргэн Б.Батаа, Т.Батбилэг, 18-р хорооны иргэн Г.Дагидмаа, 22-р хорооны иргэн И.Дашпунцаг, 24-р хорооны иргэн Л.Саранчимэг, 7-р хорооны иргэн Н.Хандсүрэн, 23-р хорооны иргэн Л.Энхтуяа нар тус тус шагнагдлаа.
Модон могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.



































