|

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Хан-Уул дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 11 дүгээр хороо Зайсангийн аманд ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг олгох өдөрлөг арга хэмжээ явагдлаа.

✅Тус өдөрлөгт Дүүргийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Дүүргийн иргэдийн хурлын ажлын алба, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Богдхан уулын тусгай хамгаалалтын захиргаа, Цагдаагийн газрын нийт 50 гаруй ажилтан алба хаагч оролцлоо.

✅Ногоон бүсэд аялж буй иргэдэд санамж сэрэмжлүүлэг бүхий материал тараах, ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийг танилцуулах, аудио сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллалаа.