| |

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛААТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 89 дүгээр зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа.

Төрийн дээд одон медалийг Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар гардуулж, баяр хүргэлээ.

“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор дүүргийн 15-р хорооны ахмад Д.Борчулуун, 9-р хорооны ахмад настан Ц.Доржготов, 13-р хорооны ахмад Д.Дуламсүрэн, Б.Наранцэцэг, 17-р хорооны иргэн А.Мөнхжаргал, 10-р хорооны ахмад Ж.Нарандэлгэр, 24-р хорооны ахмад З.Нина, 20-р хорооны ахмад Б.Нямаа, дүүргийн Дотоод аудитын албаны ахмад аудитор Ц.Очирбат, 5-р хорооны ахмад Э.Чимэдцэен нарыг,

“ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор 10-р хорооны ахмад Ш.Амгаланбаатар, 24-р хорооны ахмад Ц.Март, 19-р хорооны ахмад Н.Лхагвадорж нарыг,

“АЛТАН ГАДАС ОДОН”-оор дүүргийн 6-р хорооны ахмад О.Алтангэрэл, 20-р хорооны ахмад Ж.Алгирмаа, Д.Дуламжав, 5-р хорооны ахмад Д.Ариунаа, 24-р хорооны ахмад Т.Баянжаргал, Ц.Энхтуяа, Нийслэлийн 41-р цэцэрлэгийн багш Ч.Гантулга, 9-р хорооны ахмад Т.Гэрэл, Д.Сүрэнцэцэг, 10-р хорооны ахмад Ж.Нямдорж, 15-р хорооны ахмад Б.Онгонцэцэг, 16-р хорооны ахмад Д.Оюунчимэг, Б.Сүрэн, Ж.Эрдэнэчимэг нарыг,

“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР” Ихэр жаргалан хүчтэн дэвжээ нийгэмд үйлчлэх ТББ-ын дасгалжуулагч багш С.Чинзориг, дүүргийн 1-р хорооны хэсгийн ахлагч Д.Шоовдор нарыг тус тус шагнав.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН ИРГЭДДЭЭ АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.