| |

“ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал болон хүрээлэн буй орчны загварчлалын (СРТЕD) талаар ойлголтыг нэмэгдүүлж, хэрэгжүүлэх боломжтой хамтарсан шийдлийг тодорхойлох зорилгоор

📌Хан-Уул дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын танилцуулга

📌Хүрээлэн буй орчны загварчлалын тухай ойлголт, үндсэн зарчим, амжилттай хэрэгжсэн жишээнүүд

📌ХУД-ийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, орчны төлөвлөлт ашиглан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чиглүүлэх нь

📌”Хүүхэд хохирсон, холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

📌 Эдгээр чиглэлээр боловсруулсан “Зөвлөмж”-ийг дүүргийн харьяа байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэж, хэлэлцүүлэг нь орон нутгийн удирдлагын бодит санаачилгаар зохион байгуулагдсан анхны арга хэмжээ гэдгээрээ онцлог байлаа.