ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СӨБ-ЫН СУРГУУЛИУДЫН ДУНД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2025” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 35 цэцэрлэгийн 350 хүүхэд, 70 багш, 70 эцэг эхийн төлөөллийг оролцуулан замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой 2025” тэмцээнийг зохион байгууллаа.Тэмцээнд амжилттай оролцсон эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд та бүхэндээ талархал илэрхийлье