ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ
Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан эхэллээ.
Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил нээж, мэндчилгээ дэвшүүллээ.
Хан-Уулчууддаа түүхт 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.








