БОЛОВСРОЛ:
- 2006 АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөр.
- 2004 Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастер
- 1993 ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр
- 1991 Монгол Улсын Их Сургуульд англи хэлний 3 сарын курс᠋
- 1988 ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагчаар бакалавр
- 1983 Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургууль төгсгөж бүрэн дунд боловсрол
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2024 Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2022 оноос Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дарга
- 2021 оноос “Мини Шийдэл Хоршоо” зөвлөх
- 2007 оноос Ном зохиогч, хувиараа бизнес эрхлэгч
- 2007- 2021 “Нутгийн Шийдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга
- 2012- 2016 Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2014 Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
- 2009-2010 Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэдийн оролцооны бодлогын зөвлөх
- 2008-2009 “OGE” компанийн захирал
- 2005-2006 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2004 Монгол Улсын Ерөнхий сайдын туслах
- 2000-2003 УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал
- 1999-2000 УИХ дахь олонхийн бүлгийн ажлын албаны дарга
- 1998 Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах
- 1997-1998 “Өмч хувьчлал” төслийн оффис менежер
- 1996-1997 УИХ-ы дэд даргын туслах
- 1993-1996 Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэргэжилтэн
- 1991-1992 Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга
- 1988-1991 Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн
- 1988 Хөвсгөл аймгийн МТХУГазарт туслах нягтлан бодогч