Хан-Уул дүүргийн ИТХ

               Эрхэм хүндэт Хан-Уулчууд Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.  
    Иргэндээ ээлтэй эко орчинг бүрдүүлсэн аюулгүй, амар тайван “Эко дүүрэг” болгохын төлөө сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэд та бүхний санал хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргаж,  бодлогоо бодитоор хэрэгжүүлж, дүүргийн эдийн засаг, нийгмийн чадавх бололцоог нэмэгдүүлэхийн төлөө итгэлцэл, эв нэгдлийг хөгжлийн үндсээ болгон ажиллаж байна.
    2024-2028 онд Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн шийдвэр, журмыг биелүүлж иргэдийн оролцоотой, дүүргийнхээ бизнес эрхлэгчдээ дэмжин эргэх холбоотой ажиллах болно.  Хан Богд уул, хатан Туулаараа овоглосон Хан-Уулчууддаа эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэж, хийж бүтээсэн бүхэн тань амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга

Ч.БАТ-ОРГИЛ