ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

🔰Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөчийн 173 дугаар зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа.

🔰Төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн шагналыг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар гардуулж, баяр хүргэлээ.

🔰“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор ХУД-ийн 15-р сургуулийн багш Х.Болормаа, 3-р хорооны иргэн Ц.Бор, 8-р хорооны иргэн Д.Дагвадорж, Т.Рагчаа, 18-р хорооны ахмадын хорооны дарга Б.Дамиран, 21-р хорооны иргэн Ч.Самгарьд, “Саян” ХХК-ийн Захирал С.Шинэхүү нарыг,

🔰“ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор “Монгол намшин” ХХК-ийн угтагч Л.Баярсайхан,

🔰“АЛТАН ГАДАС ОДОН”-гоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Ариунжаргал, ЕБ-ын 52-р сургуулийн ахмад багш Л.Лхамсүрэн, дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын зам талбайн мастер Д.Бат-Эрдэнэ, “Киндервелт Монголиа” ХХК-ийн захирал У.Баярхүү, Хан-Уул дүүргийн иргэн С.Лхамсүрэн, Л.Доржсүрэн Л.Мягмарсүрэн, Б.Наран, Т.Намжилсүрэн, Д.Хандсүрэн, Д.Энхээ, З.Нямаахүү, С.Содном, Ж.Содномпил, Х.Төрбат, Х.Хорлоо, Ч.Цэрэнлхам, М.Цэндсүрэн, Д.Удамбаараа, Б.Энхтуяа, С.Булганболд нарыг,

🔰“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР” -аар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Л.Отгонбаяр, “МЕС” ХХК-ийн засварчин Б.Алтангэрэл, Хан-Уул дүүргийн иргэн А.Байгалсүрэн, Ө.Наранчимэг, Б.Чулуун, 324-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Туяа, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Нягтлан бодогч Д.Долгорсүрэн, 35-р цэцэрлэгийн эрхлэгч П.Лхагвасүрэн, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эрхлэгч Ц.Гэрэлт-Од, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлгийн асрагч П.Хоролсүрэн нарыг,

🔰Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны “Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар 7-р хорооны иргэн Т.Нарантуяа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Тэргүүний барилгачин”-аар 3-р хорооны иргэн С.Батжаргал, “Хүндэт жуух бичиг”-ээр “МЕС” ХХК-ийн нягтлан бодогч О.Цэрэнсодном нар тус тус шагнагдлаа.

ТА БҮХЭНД АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.