“БИ БИЕ ХҮН” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас төрийн бус байгууллагатай хамтран Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны Ерөнхий боловсролын 10, 26, 59, 156 дугаар сургуулийн сурагчдад чиглэсэн “Би бие хүн” сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалт нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд үе тэнгийн хүүхдүүдийн эерэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хүүхдийнхээ эсрэг гаргаж буй сөрөг зан үйлийг зогсоох, тэдний бусдыгаа ойлгох чадварыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.