БНСУ-ЫН ӨМНӨД БҮСИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БОЛОВСРОЛЫН НЭЭЛТТЭЙ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
/2026.10.20/ Хан-Уул дүүргийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Солонгос Улсын өмнөд бүсийн их, дээд сургуулиудыг танилцуулах боловсролын нээлттэй үзэсгэлэнг зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 259 сурагч хамрагдаж, БНСУ-ын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, элсэлтийн шаардлага, тэтгэлэгт хөтөлбөр болон суралцах боломжийн талаарх мэдээлэлтэй танилцсан юм.







