МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОЛОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
XVII дугаар жарны сүрээр дарагч хэмээх морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дүүргийн иргэдэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил төрийн дээд одон медаль гардуулж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор : Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны ахмад настан Х.Очирбат, Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны ахмад настан Р.Цэрэндэжид
Алтангадас одонгоор: Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны ахмад настан Д.Байгалмаа, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны ахмад настан Ч.Дэнсмаа, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны ахмад настан Ж.Дэнсмаа, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны ахмад настан Г.Зулзага, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны ахмад настан М.Хандаа
Хөдөлмөрийн хүндэт медалиар:ЕБ-ын 73 дугаар цэцэрлэгийн багш С. Болормаа, 354 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Ц.Оджаргал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Г. Мөнх-Эрдэнэ нарыг шагнасан бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр 3, Сангийн яамны санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр 2, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 4, Нийсэлийн Засаг даргын жуух бичгээр 3 хүнийг тус тус шагналаа.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.













