|

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаанд НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өнгөрсөн 2025 онд хэрэгжүүлсэн гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажлын үр дүнг танилцууллаа.

Энэ үеэр дүүргүүдийн удирдлагууд болон салбар зөвлөлийн дарга нар гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулахад тулгамдаж буй асуудлыг илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Ч.БАТ-ОРГИЛ:

“Өнөөдрийн энэхүү хурлаар гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн тухай зоригтой тавьж, хөндөж байгаа НИТХ-ын эмэгтэй гишүүдэд талархал илэрхийлье. Би өмнөх зөвлөлийн хурал дээр мөн энэ тухай ярьж байсан. Ялангуяа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл гэдэг үргэлж хаалганы цаана үйлдэгдээд тэндээ үлддэг. Харин эдгээр хохирогчтой нүүр тулж ажиллаж байгаа нь манай хорооны цагдаа, хэсгийн ахлагч нарын хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих нь чухал” гэв.

НГХУССЗ-ийн хуралдаан үргэлжилж байна…