“НЭГ ХОРОМ НЭГ АМЬ” ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал, ОУ-ын байгууллага JCI нь “One Moment – One Life” буюу “Нэг хором – Нэг амь” төслийг хамтран амжилттай хэрэгжүүллээ.
Энэхүү төслийн гол зорилго нь цэцэрлэгийн 1000 гаруй багш нарт анхан шатны тусламжийн ур чадвар олгох, бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж шуурхай үзүүлэхэд оршино.
“One Moment – One Life” буюу “Нэг хором – Нэг амь” төслийг хамтран хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил төслийн үйл ажиллагааг нээж, ОУ-ын JCI байгууллагын монгол дахь салбарын ерөнхийлөгч С.Лхагвадоржид талархсанаа илэрхийлж, сургагч багш нар хандан амжилт хүслээ.
Энэхүү төсөл нь дүүргийн хэмжээнд JCI байгууллагын тусламжаар хэрэгжсэн гэдгээрээ онцлог бөгөөд цэцэрлэгийн 120 гаруй багш хамрагдаж, бяцхан багачуудыг эрсдлээс хамгаалах чадварт суралцсан юм.










