ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны биелэлтийг дүгнэх тухай, 2025 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний нэршилд өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2026 оны орон нутгийн төсөв батлах тухай, тодорхойлолтыг дэмжих тухай зэрэг долоон асуудлыг хэлэлцэн баталлаа.








