|

“ХАРИУЦЛАГАТАЙ ЭЦЭГ ЭХ БА, АЮУЛГҮЙ ГЭР БҮЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд гаргасан бөгөөд Монгол Улс 2003 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш 23 дахь жилдээ тэмдэглэж байна.

✅Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийг Ивээх Сан” олон улсын байгууллагатай хамтран Хан-Уул дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдад “Хариуцлагатай эцэг эх ба, аюулгүй гэр бүл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

✅Тус сургалтаар эцэг эхчүүд хариуцлагатай, аюулгүй гэр бүлийг цогцлоохын тулд юуг анхаарах болон гэр бүлийн харилцаанд түгээмэл тохиолддог тулгамдсан асуудлуудын тухай ярилцаж, санал солилцлоо.

✅Мөн эцэг эх, асран хамгаалагч өөрийгөө халамжлах, хэрхэн хүүхэдтэйгээ ажиллах тухай арга зүйн мэдээлэл өгсөн юм.

ГЭР БҮЛ БҮХЭН ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР БАЯСЛААР БЯЛХАЖ БАЙХ БОЛТУГАЙ