Хан-Уул дүүрэг ИТХ

“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ

/2026.09.15/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 60 гаруй арга зүйч хамрагдаж, замын хөдөлгөөний дүрэм болон зам тээврийн осол гэмтлээс бага насны […]

БНСУ-ЫН ӨМНӨД БҮСИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БОЛОВСРОЛЫН НЭЭЛТТЭЙ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2026.10.20/ Хан-Уул дүүргийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Солонгос Улсын өмнөд бүсийн их, дээд сургуулиудыг танилцуулах боловсролын нээлттэй үзэсгэлэнг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 259 сурагч хамрагдаж, БНСУ-ын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, элсэлтийн шаардлага, тэтгэлэгт хөтөлбөр болон суралцах боломжийн талаарх мэдээлэлтэй танилцсан юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮС, ЗУСЛАНГИЙН ЧИГЛЭЛД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирэх тохиолдол гарч байна. Баавгайтай таарсан тохиолдолд: АЖЛЫН ЦАГААР: Богдхан уулын дархан цаазат газрын, Хамгаалалтын захиргаа: 77070840 Нийслэлийн Байгаль орчны газар: 72720303 АЖЛЫН БУС ЦАГААР: Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005 Цагдаагийн утас: 102 Нийслэлийн байгаль орчны газар Амьтан, ургамлын асуудал хариуцсан […]

СУРАГЧДАД СЭТГЭЛ ЗҮЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ОРЛОО 

/2026.09.29/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ЕБ-ын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Өөрийгөө танин мэдэхүй, сэтгэл зүйн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг “Сэтгэлийн дархлаа Үндэсний сэтгэлзүйн төв”-ийн багш А.Мөнхжин удирдаж, сурагчидтай хэрхэн өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах тухай ярилцаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан […]

НИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН НЭГ ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООНД НӨХӨН НЭР ДЭВШИГЧИД

НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нөхөн нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт явагдаж байна.Нийт 10 иргэн нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, шаардагдах бичиг баримтаа ирүүлснээс иргэн таны саналаар нэг нэр дэвшигчийг шалгаруулах юм. Иймд иргэн Та доорх холбоосоор саналаа өгнө үү.https://forms.gle/xvUcqgnbjdj4Xxkm6

13 ДУГААР ХОРООНЫ ЭЦЭГ ЭХЧҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

/2026.09.21/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс алсын бүсийн 13 дугаар хорооны эцэг эхчүүдэд “Хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхийн хариуцлага, гэр бүлийн харилцаа, хандлага” сэдвээр сургалт орлоо. Тус сургалтад 60 гаруй эцэг эх хамрагдаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах тухай хууль, эрх зүйн мэдлэгээ нэмсэн […]

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ОРЛОО

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр чиг үүргийн байгууллагын албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилоор дүүргийн 1-25 хороодын хамтарсан багийн гишүүдэд “Кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх” цогц сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Тус сургалтад Яармаг бүсийн найман хорооны хамтарсан багийн 40 гаруй гишүүн хамрагдаж, […]

“БИ БИЕ ХҮН” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас төрийн бус байгууллагатай хамтран Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны Ерөнхий боловсролын 10, 26, 59, 156 дугаар сургуулийн сурагчдад чиглэсэн “Би бие хүн” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд үе тэнгийн хүүхдүүдийн эерэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хүүхдийнхээ эсрэг гаргаж буй сөрөг зан үйлийг зогсоох, тэдний бусдыгаа […]

Scroll to Top