Хан-Уул дүүрэг ИТХ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН ДАРГА Ч.БАТ-ОРГИЛ БОЛОН ХОЛБОГДОХ АЛБАНЫХАН ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ДЭХ ХАРЬ УЛСАД ХЭЛМЭГДЭН АМЬ НАСАА АЛДСАН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Бат-Оргил болон холбогдох албаныхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх харь улсад хэлмэгдэн амь насаа алдсан Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

/2025.09.03/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, 2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан цэцэрлэг, сургуулийн элсэлтийн нөхцөл байдал, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэлтэй танилцлаа. Хуралдаанаас дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээтэй газар дээр […]

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, тодорхойлолтыг дэмжих тухай, 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дүүрэгт 2025-2028 онд хэрэгжих дэд хөтөлбөрүүдийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэн баталлаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ч.БАТ-ОРГИЛ, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.БАЗАРЗАЯА НАР БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн Япон Улсын Токушима мужийн Анан хотод 2025.08.16-18-ны хооронд зохион байгуулагдсан. Энэхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид 2023 оноос эхлэн оролцож, 2025 оны тэмцээнд Монгол Улсын таван баг оролцсоны дээр Алт, мөнгө, хүрэл, шагналт байруудын медалийг хүртэж, дахин Азийн аваргаа баталлаа. Бейсбол Софтболын Үндэсний Холбооны […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЯН”-ЫГ ЭХЭЛЛЭЭ

Аяны хүрээнд дүүргийн 25 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, иргэдэд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Замын хөдөлгөөний дүрмийн талаарх сургалтыг дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Соёлын ордон, Коуч лаб Монголиа сургалтын төвтэй хамтран 2025 оны 08 сарын 22-ны өдөр зохион байгуулж 224 […]

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл өнөөдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар, • Хан-Уул дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай • Тодорхойлолтыг дэмжих тухай • 2024 оны Төсвийн гүйцэтгэлийг батлах тухай • 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай • Хан-Уул дүүрэгт 2025-2028 онд хэрэгжих […]

ХОРООДЫН МЭРГЭЖЛИЙН АНГИУДЫГ ДАДЛАГА СУРГАЛТАД ХАМРУУЛАВ.

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2025.08.14-ний өдөр дүүргийн 12 дугаар хороонд байрлах Туул голын эрэгт Онцгой байдлын хэлтэс, Дүүргийн захын хэсгийн 15 хороодын нийт 98 ажилтан, албан хаагчдыг хамруулан дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуулийг: Бэлэн байдлын үзлэг, Үер усны аюулын үед ус соруулах насос ашиглах, Үерийн уснаас хамгаалах далан босгох, Анхны тусламж […]

Scroll to Top