Хан-Уул дүүрэг ИТХ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН САЙН ДУРЫН АХМАД АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

/2024.12.05/ “Олон Улсын сайн дурынхны өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Улаан Загалмай хорооны гишүүн, сайн дурын идэвхтнээр элсэж, хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд олон жил бодитой хувь нэмэр оруулсан сайн дурын идэвхтэн ахмад гишүүдэд Төрийн дээд одон, медаль гардууллаа. Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгэм хамгааллын газрын дарга Б.Гантулга […]

ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

/2024.12.20/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл өнөөдөр хуралдаж, ээлжит III хуралдааны тов болон дараах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар, Дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлсэн “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны биелэлт, Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлсэн “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021-2024 оны биелэлтийн тайлан, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай, […]

АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

/2025.01.10/ Өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас Авлигтай тэмцэх газартай хамтран Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж болон Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн гаргах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны албан […]

Хан-Уул дүүрэгт 2024 оны ээлжит цэрэг татлага ЕБ-ын 34-р сургууль дээр явагдаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын захиармжаар 2024 оны II ээлжийн цэрэг татлагын ажил 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд явагдаж эхэллээ. 2024 оны II ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нээж, дүүргийн цэргийн насны залуусыг Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ […]

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БОЛОН БУСАД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТӨСЛИЙГ ИТХ-Д ӨРГӨН БАРИЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад төсөл хөтөлбөрүүдийн асуудлыг өнөөдөр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргилд өргөн барилаа. Дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт,Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл,Дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт,Дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ авч, нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэхэд оршдог. Хан-Уул дүүргийн шатар сонирхогчдын дунд зохион байгуулагдах тус тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагт ЕБ-ын 75-р […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

/2024.10.17/ Өнөөдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Чулуунбаатарын Бат-Оргилын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Мөн тус хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Засаг даргаар ажиллаж буй Б.Цэрэнг улираан томилохоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт уламжилж, батламжиллаа.

Scroll to Top