Хан-Уул дүүрэг ИТХ

БАРИЛДААН 11:00 ЦАГТ ЭХЭЛНЭ

Хан-Уул” дүүргийн 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан ирэх бямба гарагт буюу 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бямба гарагт 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Монгол бөхийн өргөө 2025.11.29 | Бямба гараг 11:00 цагт

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан эхэллээ. Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил нээж, мэндчилгээ дэвшүүллээ. Хан-Уулчууддаа түүхт […]

ХӨДӨЛМӨР НИЙГЭМЛЭГИЙН АХМАД БӨХ МУ-ЫН ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ АГСНЫ ГЭРГИЙ О.ОТГОНЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” барилдааны үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Хөдөлмөр нийгэмлэгийн ахмад бөх МУ-ын Дархан Аварга Д.Цэрэнтогтох агсны гэргий О.Отгончулуунд хүндэтгэл үзүүллээ. Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо хуучнаар “Хөдөлмөр” нийгэмлэг нь Монгол Улсын Биеийн тамир спортын байгууллагуудын анхдагчдын нэгд зүй ёсоор ордог. “Хөдөлмөр” нийгэмлэг буюу Хан-Уул […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНЫ ДУНД ШӨВӨГТ ШАЛГАРСАН БӨХЧҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” барилдааны дунд шөвөгт шалгарсан Монгол Улсын Арслан Э.Оюунболд, Монгол Улсын Заан Б.Пүрэвсайхан, Монгол Улсын Харцага Б.Зоригтбаатар, Монгол Улсын Начин Б.Даваа-Очир нарт Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа шагнал гардууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЗААН С.СҮХБАТ ТҮРҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Монгол Улсын Заан С.Сүхбат түрүүлж, Монгол Улсын Заан Б.Бат-Өлзий үзүүрлэж, шөвгийн дөрөвт Аймгийн Арслан Б.Шаравдорж, Аймгийн Арслан Э.Бат-Эрдэнэ тус тус шалгарлаа. Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойн шөвгийн дөрвөн бөхийн шагналыг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд […]

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Хан-Уул дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нэг юм. Ойн баярын хурлыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нээж, үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО

Нэгэн жаран турш Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн өнгийг тодорхойлсон, Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. “Хан-Уул Эко дүүрэг 60 жил”

ХУД-ИЙН ЕБ-ЫН СУРГУУЛИУДЫН 12-Р АНГИЙН СУРАГЧДАД “ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНГОЛТ ХИЙХЭД ЧИГЛҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдыг цахим орчны эрсдэлээс өөрийгөө хамгаалах, зөв хэрэглээний соёл төлөвшүүлэх, ирээдүйн мэргэжлээ бодитой сонгоход туслах зорилготой нөлөөллийн сургалтыг төрийн өмчийн 23 сургуулийн 2000 гаруй сурагчдын дунд зохион байгуулагдана. Өнөөдөр дүүргийн ЕБ-ын төвийн бүсийн долоон сургуулийн 1000 гаруй ахлах ангийн сурагчдад цахим гэмт хэргээс өөрийгөө хамгаалах, […]

Scroll to Top