Хан-Уул дүүрэг ИТХ

“АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” төсөл амжилттай хэрэгжиж 50 сургагч багш гэрчилгээгээ гардан авлаа

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Анхны тусламж, эрүүл мэндийн төгс төв” НҮТББ-тай хамтран “Анхны тусламж амь аварна” сарын аяныг дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж, гэнэтийн осол гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй тусламж үзүүлэх мэргэшсэн сургагч багш бэлтгэх төсөл амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Хүүхэд бүрийг аюул, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх […]

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй “АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” төслийн сургалт үргэлжилсээр байна

/2025.10.20/ Хүүхэд бүрийг аюул, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх чадвартай, хариуцлагатай иргэн төлөвшүүлэх зорилготой “Анхны тусламж амь аварна” төсөл Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. Төслийн хүрээнд дүүргийн ЕБ-ын 23 сургуулийн багш, сурагчид сургагч багшаар бэлтгэгдэж, сургуулийн орчинд тохиолдох аливаа осол, гэмтлийн үед анхны тусламжийг үзүүлэх мэдлэг, ур чадвар, зөв хандлагыг түгээх зорилготой.

/2025.10.17/ Хан-Уул дүүргийн хүн амын өсөлттэй холбоотойгоор дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчдын орон тоо нэмэгдэж ажлын ачаалал ихэсч байгаатай уялдуулан алба хаагчдын ажиллах нөхцөл байдлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил цагдаагийн алба хаагчдад нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй “Бид Хан-Уулынхан” арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил оролцлоо.

Нийтийн аж ахуйн үйлчилгээний нийт ажилтнуудад баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

Scroll to Top