Хан-Уул дүүрэг ИТХ

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй “АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” төслийн сургалт үргэлжилсээр байна

/2025.10.20/ Хүүхэд бүрийг аюул, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх чадвартай, хариуцлагатай иргэн төлөвшүүлэх зорилготой “Анхны тусламж амь аварна” төсөл Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. Төслийн хүрээнд дүүргийн ЕБ-ын 23 сургуулийн багш, сурагчид сургагч багшаар бэлтгэгдэж, сургуулийн орчинд тохиолдох аливаа осол, гэмтлийн үед анхны тусламжийг үзүүлэх мэдлэг, ур чадвар, зөв хандлагыг түгээх зорилготой.

/2025.10.17/ Хан-Уул дүүргийн хүн амын өсөлттэй холбоотойгоор дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчдын орон тоо нэмэгдэж ажлын ачаалал ихэсч байгаатай уялдуулан алба хаагчдын ажиллах нөхцөл байдлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил цагдаагийн алба хаагчдад нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй “Бид Хан-Уулынхан” арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил оролцлоо.

Нийтийн аж ахуйн үйлчилгээний нийт ажилтнуудад баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САРЫН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20, 22-р хорооны ахмадуудад сар бүрийн 3 дахь 7 хоногт үзлэг хийж байна. 2025 оны 10 сарын ээлжит үзлэгт 12 төрлийн нарийн мэргэжлийн эмч оролцож 95 ахмад хамрагдлаа. Хан-Уул дүүргийн ахмадуудын эрүүл мэндийг анхаарах асуудлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил ХУЭМТөвийн дарга Н.Наранбаатартай ярилцаж, […]

“АНХНЫ ТУСЛАМЖ – АМЬ АВАРНА” САРЫН АЯН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

/2025.10.02/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Анхны тусламж, эрүүл мэндийн төгс төв” НҮТББ-тай хамтран ерөнхий боловсролын 23 сургуулийн ахлах ангийн сурагчдад анхны тусламж цаг алдалгүй үзүүлэх мэргэшсэн сургагч бэлтгэх “Анхны тусламж – Амь аварна” аяныг 2025 оны 10 сарын 02-оос 11 сарын 10-ны хооронд гурван үе шаттайгаар зохион байгуулахаар эхлүүллээ. Өнөөдөр “Анхны тусламж”-ийн мэдлэг олгох, […]

АХМАД БУУРЛУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил дүүргийн 1, 22 дугаар хорооны ахмадын баярт оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхэнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОРХОН ХАСҮ СУРГУУЛИЙН 8 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД НИЙГЭМ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛИЙНХЭЭ “ОРОН НУТГИЙН УДИРДЛАГА” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БОЛОН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Ерөнхий боловсролын Орхон ХаСү сургуулийн 8 дугаар ангийн сурагчид Нийгэм судлалын хичээлийнхээ “Орон нутгийн удирдлага” сэдвийн хүрээнд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Scroll to Top