Хан-Уул дүүрэг ИТХ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ч.БАТ-ОРГИЛ “ДЭЗЭРЭТ” ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ДҮҮРГИЙН 27, 41, 49, 67, 71, 134, 308, 324, 325, 336, 349, 354 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагатай хамтран дүүргийн 27, 41, 49, 67, 71, 134, 308, 324, 325, 336, 349, 354 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт хоол үйлдвэрлэлийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

Өнөөдөр улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх шийдвэр гаргасан. Тус өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүрэгт оршин суудаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхэд, […]

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН ДАРГА Ч.БАТ-ОРГИЛ БОЛОН ХОЛБОГДОХ АЛБАНЫХАН ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ДЭХ ХАРЬ УЛСАД ХЭЛМЭГДЭН АМЬ НАСАА АЛДСАН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Бат-Оргил болон холбогдох албаныхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх харь улсад хэлмэгдэн амь насаа алдсан Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

/2025.09.03/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, 2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан цэцэрлэг, сургуулийн элсэлтийн нөхцөл байдал, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэлтэй танилцлаа. Хуралдаанаас дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээтэй газар дээр […]

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, тодорхойлолтыг дэмжих тухай, 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дүүрэгт 2025-2028 онд хэрэгжих дэд хөтөлбөрүүдийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэн баталлаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ч.БАТ-ОРГИЛ, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.БАЗАРЗАЯА НАР БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн Япон Улсын Токушима мужийн Анан хотод 2025.08.16-18-ны хооронд зохион байгуулагдсан. Энэхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид 2023 оноос эхлэн оролцож, 2025 оны тэмцээнд Монгол Улсын таван баг оролцсоны дээр Алт, мөнгө, хүрэл, шагналт байруудын медалийг хүртэж, дахин Азийн аваргаа баталлаа. Бейсбол Софтболын Үндэсний Холбооны […]

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЯН”-ЫГ ЭХЭЛЛЭЭ

Аяны хүрээнд дүүргийн 25 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, иргэдэд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Замын хөдөлгөөний дүрмийн талаарх сургалтыг дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Соёлын ордон, Коуч лаб Монголиа сургалтын төвтэй хамтран 2025 оны 08 сарын 22-ны өдөр зохион байгуулж 224 […]

Scroll to Top