|

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГАД АЖИЛЛАХ АЛБА ХААГЧДАД ЦАХИЛГААН ДУГУЙ (SURRON ) ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

📍 /2025.05.06/ Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтэст дэмжлэг үзүүлж замын хөдөлгөөний ачаалал, зохиомол түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд зам тээврийн ослын дуудлагад ажиллах алба хаагчдад цахилгаан дугуй (Surron ) хүлээлгэн өглөө.

📍 Цахилгаан дугуйг үйл ажиллагаандаа ашигласнаар зөрчил, ослын дуудлагыг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой болж байна.