“ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүргийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал болон хүрээлэн буй орчны загварчлалын (СРТЕD) талаар ойлголтыг нэмэгдүүлж, хэрэгжүүлэх боломжтой хамтарсан шийдлийг тодорхойлох зорилгоор
Хан-Уул дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын танилцуулга
Хүрээлэн буй орчны загварчлалын тухай ойлголт, үндсэн зарчим, амжилттай хэрэгжсэн жишээнүүд
ХУД-ийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, орчны төлөвлөлт ашиглан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чиглүүлэх нь
”Хүүхэд хохирсон, холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Эдгээр чиглэлээр боловсруулсан “Зөвлөмж”-ийг дүүргийн харьяа байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэж, хэлэлцүүлэг нь орон нутгийн удирдлагын бодит санаачилгаар зохион байгуулагдсан анхны арга хэмжээ гэдгээрээ онцлог байлаа.













