|

БОГДХАН ХАЙРХАНЫ ЗЭНДМЭН ОВООНЫ ТАХИЛГА БОЛЛОО

Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй дөрвөн хайрхан уулын тахилгын арга хэмжээ өнөөдөр нэгэн зэрэг боллоо.

Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Богдхан хайрханы Зэндмэн овооны тахилгад Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн болон дүүргийн удирдлагууд, сүсэгтэн олон оролцлоо.