|

“ХАН-УУЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

📌Хан-Уул дүүргийн 25 хорооны 50 эмэгтэйг хамруулсан “Хан-Уулын эмэгтэйчүүд” хөгжлийн хөтөлбөр 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр амжилттай эхэллээ.

📌Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийг чадавхжуулах эхний сургалтыг Коүчлаб сургалтын байгууллагын зөвлөх багш Б. Бат-Отгон удирдан, “Дадал хэрхэн бий болгодог вэ?” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдод хувь хүний хөгжилд чухал нөлөөтэй дадлыг амьдралдаа хэвшүүлэх талаар харилцан ярилцлаа.

📌Мөн “MSDI Шинэ хөгжлийн түлхүүр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяр “Ажлын байрны хэрэгцээ, шаардлага” сэдвээр сургалт, хөдөлмөрийн зах зээл дээрх өнөөгийн чиг хандлага, ажил олгогчдын хүлээлт, өөрийгөө хэрхэн бэлтгэх зэрэг сэдвээр мэдлэг олгох сургалтууд тус тус зохион байгуулагдлаа.