Uncategorized | Мэдээ | Фото
ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ ХУД-ИЙН 15-Р ХОРОО, ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙН ӨМНӨ СҮНДЭРЛЭЛЭЭ
/2025.06.03/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дуурсагдах, далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны гэрэлт хөшөө өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө сүндэрлүүллээ.
Хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Монгол Улсын хүчит бөхийн алдартнууд болон бусад холбогдох албаныхан оролцож, гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Гэрэлт хөшөөг гэр бүл үр хүүхдүүдээс нь Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна босгож, уран барималч Ж.Түмэнчулуун урласан байна.








