Uncategorized | Мэдээ | Фото
15, 115, 32, 130 СУРАГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс болон бусад чиг үүргийн байгууллагууд хамтран дүүргийн ЕБ-ын 15, 115, 32, 130 дугаар сургуулийн дунд ангийн 850 гаруй сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. Тус сургалт нь суралцагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин болон сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, мөн зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм. Сургалт энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.




