ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хан-Уул дүүргийн Спорт хороонд дүүргийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Энэхүү тэмцээнийг гурван насны ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд нийт 28 байгууллагын 580 тамирчин оролцож байна.
Тэмцээнийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил нээж, өсвөрийн жүдочдод амжилт хүсэж, тив, дэлхийн аварга болохыг ерөөлөө.










