“ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ТӨРИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлыг танилцуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шашны байгууллагын үйл ажиллагаа ба төрийн хяналт” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 18 байгууллагын төлөөллүүдэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Татварын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, сургагч багш нар Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйлчилгээ болон шашны байгууллагуудын үйл ажилгаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлын талаар танилцуулав.







