|

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

XVII жарны сүрээр дарагч хэмээх морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан дүүргийн иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн нар гардуулж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2-р хорооны ахмад настан С.Намсрай, 21-р хорооны ахмад настан Л.Одон, 23-р хорооны ахмад настан С.Цэрэннадмид нарыг,

Алтангадас одонгоор 5-р хорооны ахмад настан Л.Адъяа, 24-р хорооны ахмад настан Ц.Банзрай, 19-р хорооны ахмад настан Ө.Бямбаа, 2-р хорооны ахмад настан Д.Лхам-Осоржин, 75-р сургуулийн жижүүр Ж.Мэндбаяр, 35-р цэцэрлэгийн аргазүйч П.Нэмэхбаяр, 19-р хорооны ахмад настан Ц.Очирбат, 75-р сургуулийн түүх нийгмийн багш Л.Ууганцэцэг, 24-р хорооны ахмад настан Д.Сэлэнгэ нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар 4, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2, Эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 1, Автотээврийн 100 жилийн хүндэт тэмдгээр 7, дүүргийн 60 жилийн ойн медалиар нэг хүнийг тус тус шагналаа.

Та бүхэн XVII жарны сүрээр дарагч хэмээх морин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.