“ХАРИУЦЛАГАТАЙ ЭЦЭГ ЭХ БА, АЮУЛГҮЙ ГЭР БҮЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд гаргасан бөгөөд Монгол Улс 2003 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш 23 дахь жилдээ тэмдэглэж байна.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийг Ивээх Сан” олон улсын байгууллагатай хамтран Хан-Уул дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдад “Хариуцлагатай эцэг эх ба, аюулгүй гэр бүл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар эцэг эхчүүд хариуцлагатай, аюулгүй гэр бүлийг цогцлоохын тулд юуг анхаарах болон гэр бүлийн харилцаанд түгээмэл тохиолддог тулгамдсан асуудлуудын тухай ярилцаж, санал солилцлоо.
Мөн эцэг эх, асран хамгаалагч өөрийгөө халамжлах, хэрхэн хүүхэдтэйгээ ажиллах тухай арга зүйн мэдээлэл өгсөн юм.
ГЭР БҮЛ БҮХЭН ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР БАЯСЛААР БЯЛХАЖ БАЙХ БОЛТУГАЙ





