ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД КРИМИНОЛОГИЙН СУДАЛГААНЫ ОНОЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТ ОРЛООv
/2026.04.21/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн чиг үүргийн алба хаагчдад “Криминологийн судалгааны онол, арга зүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Криминологийн судалгааны онол, арга зүйн хөгжлийн чиг хандлага” сургалтыг дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Оргил алба хаагчид хандан үг хэллээ.
Тус сургалтын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онолын болон практик судалгааг хэрэгжүүлэх үр нөлөөг таниулах, төрийн байгууллагын алба хаагч нарын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Сургалтыг ДХИС-ийн Цагдаагийн эрх зүйн тэнхмийн профессор доктор Э.Дашгаадан удирдан явууллаа.






