ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ҮЕ ШАТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр чиг үүргийн байгууллагын албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилоор дүүргийн 1-25 хороодын хамтарсан багийн гишүүдэд “Кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх” цогц сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Тус сургалтад Хан-Уул дүүргийн алсын бүсийн найман хорооны хамтарсан багийн 50 гаруй гишүүн хамрагдаж, хүүхэд хамгааллын алхмууд, хүүхэдтэй ярилцлага хийх болон кейс менежментийн нийтлэг арга зүй зэрэг сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч, оролцогчид практик туршлагаа хуваалцан санал солилцлоо. Сургалтын явцад оролцогчид бодит нөхцөл байдалд тулгардаг нийтлэг асуудлуудаа хэлэлцэж, өөрсдийн туршлага, санал бодлоо нээлттэй солилцон, цаашид хамтын ажиллагааг сайжруулах боломжийн талаар ярилцсан нь сургалтын онцлох үр дүн юм.
Энэхүү сургалт нь хамтарсан багийн гишүүдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн нөхцөл байдалд мэргэжлийн, нэгдсэн арга зүйгээр хандах, шаардлагатай хамгаалал, үйлчилгээг шуурхай хүргэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн уг сургалт үргэлжилнэ.
ХУД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл





