ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

/2024.12.20/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл өнөөдөр хуралдаж, ээлжит III хуралдааны тов болон дараах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар,

📍 Дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлсэн “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны биелэлт,

📍 Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлсэн “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021-2024 оны биелэлтийн тайлан,

📍Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай,

📍 Дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх тухай,

📍 Дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит III хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдахаар боллоо.