|

“AI GOVERNANCE & CYBER SECURITY POLICY” СУРГАЛТЫН НЭЭЛТ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БОЛЛОО.

✅/2026.05.11/ “AI Governance & Cyber Security Policy” сургалтын нээлт боллоо. Сургалтын хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ажилтан албан хаагчид, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, Засаг даргын тамгын газрын албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулж байна.

✅Тус сургалтад олон улсын мэргэжилтэн, шинжээчид оролцон, хиймэл оюун ухааны бодлогыг байгууллагын засаглал, бүтээмжид хэрхэн үр дүнтэй ашиглах талаар практик мэдлэг, туршлага хуваалцах юм.

✅Сургалтыг “GSI – Global Social Initiative” санаачлан, “Ember Cyber Service”-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн байгууллагын албан хаагчдын орчин үеийн дижитал мэдлэг, ур чадварыг системтэйгээр нэмэгдүүлэхэд оршиж байна.

✅Сургалтын үеэр олон улсын болон салбарын туршлагатай илтгэгчид сүүлийн үеийн кейс, бодит туршлага, зөвлөмжид тулгуурласан мэдлэгийг оролцогчдод хүргэх юм.