ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
/2024.10.17/ Өнөөдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Чулуунбаатарын Бат-Оргилын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ.
Мөн тус хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Засаг даргаар ажиллаж буй Б.Цэрэнг улираан томилохоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт уламжилж, батламжиллаа.
