13 ДУГААР ХОРООНЫ ЭЦЭГ ЭХЧҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
/2026.09.21/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс алсын бүсийн 13 дугаар хорооны эцэг эхчүүдэд “Хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхийн хариуцлага, гэр бүлийн харилцаа, хандлага” сэдвээр сургалт орлоо. Тус сургалтад 60 гаруй эцэг эх хамрагдаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах тухай хууль, эрх зүйн мэдлэгээ нэмсэн юм. Мөн өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн нөлөө ямар чухал ач холбогдолтой тухай ярилцаж, санал бодлоо солилцлоо.






