|

АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🩺 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Чагнуур” эмч мэргэжилтнүүдийн нийгэмлэг, “Чагнуур Академи” хамтран Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн багш нарт анхны тусламжийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Анхны тусламжийн сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтад найман сургуулийн нийт 160 багш, 8 эмч, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн сайн дурын 56 сурагч хамрагдсан юм.

🩺 Энэхүү сургалтаар анхны тусламжийн гинжин хэлхээ, зүрх, уушигны сэхээн амьдруулалт (CPR), хахалт, таталт, ухаан алдалт, түлэгдэлт, цахилгааны осол, цус алдалт, ясны хугарал, нүдний гэмтэл, зүрхний шигдээс, тархины харвалтын үеийн тусламжийн талаар мэдлэг олгов. Оролцогчид менекен, AED болон анхны тусламжийн хэрэгслүүд дээр дадлага хийж, чадвараа бэхжүүлсэн юм.

🩺 Энэхүү сургалт нь осол, гэмтлийн үед зөв хариу үйлдэл үзүүлэхээс гадна эрсдэлийг бууруулах, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг оролцогчид онцолж байв.

🩺 Сургалтыг Анагаах ухааны доктор, дэд профессор Х.Чингэрэл, доктор Н.Баялагмаа болон Цэргийн Төв эмнэлнийн Яаралтай тусламжийн их эмч, “Чагнуур Академ”-ийн сургагч багш Н.Нямцэцэг нар удирдан явууллаа.