ЕБ-ЫН 18 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас ЕБ-ын 18 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид болон багш нарыг Улсын Дээд Шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхим, шүүгчид болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдний ажлын онцлог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Сурагчдыг Улсын дээд шүүхийн Мэдээлэл, лавлагаа хариуцсан ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал хүлээн авч, Монгол Улсын дээд шүүхийн мэдээлэл лавлагааны чиг үүргийн тухай, Шүүх хуралдааны зохион байгуулалт хариуцсан ахлах шинжээч Г.Гантогтох Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, хуралдаанд оролцогчдын баримтлах дэгийн тухай ерөнхий ойголт өгсөн юм. Энэ үеэр сурагчид Монгол Улсын дээд шүүхийн Үзмэрийн танхимаар зочилж, мэргэжилтнүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч, хуулийн мэдлэгээ тэлсэн юм.





