“ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаарх мэдээллийг танилцуулах, санал хүсэлт сонсох ажлыг 114, 34 дүгээр сургууль дээр бүсчлэн зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил оролцож иргэдийн санал хүсэлтийг нь сонслоо.
Хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ.





