| |

ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр ажиллалаа

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил тус эмнэлэгт ажиллах үеэрээ яаралтай, эрчимт эмчилгээ, хавдар хөнгөвчлөх, дотрын чиглэлийн эмч, сувилагч нарын багийг Япон Улсад ижил түвшний эрүүл мэндийн байгууллагын туршлага судалж, суралцахад дэмжлэг үзүүлэхээс гадна эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа онцлон дурдлаа.

Мөн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорьж буй “ухаалаг эмнэлэг” төслийн явцтай танилцлаа.