Uncategorized | Мэдээ | Фото
Хан-Уул дүүргийн өсвөр үеийн чөлөөт бөх, сонгомол бөхийн тэмцээн зохион байгуулагдаж байна
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн чөлөөт бөх, сонгомол бөхийн тэмцээн Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд 12 байгууллагын 180 тамирчин хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Энэхүү тэмцээн нь бөхийн спортыг хөгжүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, спортын ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортоор хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготойгоор зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Баг, тамирчдадаа спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.









