|

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ ЗОРИЛТОТ “ДЭВЖЭЭ-2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ…

👉/2026.04.22/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс болон бусад чиг үүргийн байгууллагуудын хамтарсан дүүргийн ЕБ-ын ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох “Дэвжээ-2026″ тэмцээн ЕБ-ын 41 дүгээр сургууль дээр эхэллээ.

👉Тус тэмцээний зорилго нь дүүргийн ЕБ-ын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин болон сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, багш, сурагч, нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх юм.

👉“Дэвжээ-2026” тэмцээнд Хан-Уул дүүргийн төрийн өмчийн ЕБ-ын 20 сургуулийн 20 багийн 160 гаруй сурагч таван сэдвийн хүрээнд өрсөлдөж, шилдгүүдийг энэ сарын 30-нд тодруулна.