Uncategorized | Мэдээ | Фото
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
/04.27/ Хан-Уул дүүргийн Прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөний зорилго нь Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох журам, зааврыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд оршино.
Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Чинбат болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах болон хяналтын прокурорууд оролцож, 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар хяналтын ажлын тоон үзүүлэлт, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөтлөлт, анхаарах асуудлын талаар зөвлөлдлөө.





